send link to app

BiD app for iPhone and iPad


4.2 ( 2992 ratings )
Finance Business
Developer: Business Invest Development NBFI LLC
Free
Current version: 1.1.3, last update: 6 months ago
First release : 25 Apr 2023
App size: 54.52 Mb

BiD аппликейшн нь "Бизнес Инвест Девелопмент ББСБ" ХХК-с гаргаж буй цахим зээл, цахим төлбөр тооцооны үйлчилгээ бүхий финтек технологи болон хиймэл оюун ухааны технологид суурилсан аппликэйшн юм. "Бизнес Инвест Девелопмент ББСБ" ХХК нь 2004 онд үүсгэн байгуулагдаж 2005 онд Монгол улсын төв банкны 340 тоот тогтоолоор үйл ажиллагааны тусгай зөвшөөрлөө аван Монгол улсад албан ёсны эрхтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.
- Онлайн зээл
- Онлайн төлбөр хийх, худалдан авалт хийх
- Урт болон богино хугацааны хөрөнгө оруулалт
- Зорилтот болон боломжит хуримтлал
- Банк хоорондын гүйлгээ


Үйлчилгээний нөхцөл
Бид мөнгө угаах, терроризмтай тэмцэх хуульь хувь хүний нууцын тухай холбогдох Монгол улсын хууль тогтоомж болон олон улсад дагаж мөрдөгддөг журам, зааврын дагуу үйл ажиллагаа явуулдаг. Мөн хэрэглэгчийн хувийн мэдээллийн нууцлалыг өндөр хамгаалалттай газар хадгалдаг.

Хэрхэн зээл авах вэ?
Үйлчлүүлэгч App store-оос програмаа татаж аваад, үнэн зөв мэдээллүүдээ бөглөж бүртгүүлсний дараагаар хэрэглэгчийн зээлжих эрхийг Монгол банкны зээлийн мэдээллийн сан болон системийн хиймэл оюун ухаанд тулгуурлан тогтоодог. Ингэснээр хэрэглэгч ямар нэг найдваргүй олон зээл авах эрсдэлээс сэргийлдэг. Хэрэглэгчийн зээлжих эрх нь Зээлийн мэдээллийн сан болон BiD аппликейшнын шалгуурт суурилан гарсны дараагаар дахин бүртгэл шалгуур хийлгүйгээр дуртай үедээ өөрт тохирсон хэмжээгээр зээлээ өөрийн банкны данс руу эсвэл BiD хэтэвч рүү авах боломжтой.

Зээлийн хугацаа: 6 сараас 12 сар хүртэл
Төлбөр: 1%
Зээлийн хэмжээ: 50,000 - 100,000,000 төгрөг